Монголд олны анхаарлыг татдаг хэд хэдэн сайхан бүсгүйчүүд бий. Тэднээс үлгэр жишээ авч тэдэн шиг амьдрахыг боддог залуу охид бүсгүйчүүд ч бий. Тэгвэл тэдгээр сайхан бүсгүйчүүдийн нэг дуучин Ану буюу Ч. Уранхолбоо юм. Тэрбээр анх арван хэдхэн настайгаасаа эхлээд урлаг гэх их айлын босгыг давж, урлагийн хүнд сорилт, шалгалтыг даван их тогоондоо үлдэж чадсан ч сүүлийн үед урлаг гэхээс илүү гэр бүл ба гэр бүлийн бизнесийг илүүд үзэх болсон аж. Өдгөө хоёр охины ээж болсон тэрбээр эгч Уянхолбоо, Номинхолбоо нартайгаа хамтран одоогийн бүсгүйчүүдэд хамгийн их бэрхшээл болоод байгаа таргалалтын эсрэг тураадаг цайг Монголдоо оруулж ирж худалдаанд гаргаад багагүй хугацааг үдээд байгаа юм. Тэдний энэхүү бизнес нь охид бүсгүйчүүдийн дунд нилээд алдартай болсон бөгөөд амжилттай яваа гэдэг шүү. Тэгвэл тэд өөрсдийн гоо сайхан, бие хаа үзэсгэлэнгээрээ байлдан дагуулдаг дэлхийн анхны тэрбумтан болж чадсан гэр бүл Кардашъяны гэр бүлийг санагдуулам байгааг дуулгахад таатай байна. Эгч дүү гурван Холбоо нэг нэгнээсээ дутхааргүй бие хаатай, царай зүстэй шүү дээ. Тэгвэл харин Кардашъяныхан ч бие хаа, царай зүс сайтай нүд баясгам сайхан бүсгүйчүүд гэдгийг Монголын ард түмэн байтугай дэлхий нийт тэр чигтэй хүлээн зөвшөөрөх биз. Тэгэхээр яагаад энэхүү Холбоонуудын гэр бүлийг Кардашъяны гэр бүлтэй зүйрлэх болсоныг зурган дээрээс олж харах бизээ.
Х.ЭНАЯА
PHOTONEWS.MN
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь