УИХ-ын гишүүн асан, доктор (Ph.D) Төгсжаргалын Ганди ИТХ-д МАН-аас нэр дэвшиж буй Б.Бямбадоржид их итгэл үзүүлэн дэмжихийг уриалсан ил захидал хүргүүлжээ.Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МАНАЙ БЯМБАДОРЖ БҮТЭЭЛЧ,ЗҮТГЭЛТЭЙ, МЭДЛЭГТЭЙ ХОТЫН ХӨГЖИЛДБОДИТОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ХҮН
“Нийслэлийн хөгжил цоо шинэ ирээдүйгээ угтаж байна. Хот гэдэг их айл зөвхөн өндөр барилга, авто замаар тодорхойлогддоггүй. Хотын хөгжилд хүний хөгжил, ирээдүйг угтан харсан бодлогын төлөвлөлт, зохицуулалт чухал юм.Б.Бямбадоржийг 2010-2012 онд нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан үеэс нь эхлэн сайн мэдэх юм.НХХЯ-ны хувьд хот тохижилт, үйлчилгээний салбарын ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны асуудлаар санал солилцох асуудал бишгүй гарч байсан.
Б.Бямбадорж тэр хугацаанд НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ИТХ-аар төсөв, төлөвлөгөө ярих үед аливаа асуудалд бэлтгэл, судалгаатай, нухацтай хандан ажил хэрэгчээр оролцдог нь анзаарагддаг байсан. Бас тэрбээр эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд уйгагүй хөөцөлдөн ажилладаг хүн. Энэ нь түүний эзэмшсэн эдийн засагч, хуульчийн мэргэжил, мөн хэлний боловсрол нь ч нөлөө үзүүлж байдаг нь дамжиггүй юм.Б.Бямбадорж нийслэлийн иргэдийнхээ хүнсний хэрэгцээ тэр тусмаа эх орныхоо малын ашиг шимээр бүрдсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж органик, аюулгүй хүнсээр хангах тун чухал аж ахуйг үүсгэн удирдаж яваа хүн юм. Иймээс нийслэлийнхээ иргэдийн амьдралын чанар, эрэлт хэрэгцээг тэр хэнээр ч хэлүүлтгүй мэднэ.
Оксфордын нэр хүндтэй салбар сургуулиудад мэдлэг, мэргэжлээ дээшлүүлсэн хүнийхээ хувьд улс орнуудын нийслэл их хотуудын хөгжил, загвар, туршлагыг судлан хэрэгжүүлэх чадвартай, тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замыг мэдлэгтэй шийдвэрлэлцэх төлөөлөгчийн нэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.Манай Б.Бямбаа даруу төлөв, хүнлэг, хөдөлмөрч хүн. Хөдөөгийн амьдралыг, хотынхны соёлыг ч тэр мэднэ. Хөгжлийн бодлогод туршлага, мэдлэг, бас мэдрэмж хэрэгтэй. Хотын ИТХ-д МАН-аас дэвшиж буй Б.Бямбадоржийг сонгоход эргэлзэх хэрэггүй”гэжээ. Түүнд итгэл үзүүлэхэд ононо уу гэхээс алдахгүй гэдгийг тэрбээр ил захидалдаа тусгасан байна.
ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бямбадоржийн сонгуулийн штаб
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа