Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг Ардчилсан нам, МАН, МАХН, ИЗНН-ын дарга нарыг халз мэтгэлцээнд оролцохыг урьжээ. Халз мэтгэлцээнийг өнөөдөр оройн 21:00 цагт, МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулна. Тус нэвтрүүлэг нь 60 минутын хугацаатай бөгөөд нэвтрүүлгийн үндсэн сэдэв нь тухайн намаас Монгол орны ирээдүйн хөгжлийн талаарх үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг олон нийтэд танилцуулахад чиглэгдэж байгаа аж. Нэвтрүүлгийн ерөнхий журамд асуултад хариулах дарааллыг нэвтрүүлгийн өмнө харилцан тохирох, оролцогч тус бүр нэг асуултад хоёр минутад багтаасан тайлбар хийх, оногдсон цагтаа бусад оролцогчид болон намыг үндэслэлгүй гутаан доромжлохгүй байх, ярьж буй төлөөллийн үгийг нь таслахгүй байх, үндсэн асуултад хариулж нэвтрүүлэг дуусах үед намын дарга бүрт дүгнэлт хэлэх нэг минутын хугацаа өгөхөөр төлөвлөжээ.
Эх сурвалж: Medee.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа