Баянзүрхчүүд Оюуны баялаг бүтээгчийг дэмжинэ


УИХ-ын сонгуулийн 51 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Булгамааг  “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” –ны хамт олон дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр хэлэхдээ "УИХ-ын сонгуулийн 51 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Булгамаа нь боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ОЮУНЫ БАЯЛАГ БҮТЭЭГЧ-ийг бүтээх эрхэм зорилгоо хэрэгжүүлэх үйлсэд өөрийн мэдлэг оюунаа харамгүй зориулан тууштай зүтгэн яваа тэргүүний туршлагатай хуульч, улс төрч эмэгтэй юм" гэжээ. 

 

Сонгогчдынхоо итгэлийг хүлээн төрд түмнээ төлөөлж чадах эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор багтаж буй Р.Булгамааг Баянзүрх дүүргийн 4,5,14-р тойргийн иргэд дэмжихээ илэрхийлж, их итгэл үзүүлнэ гэдгээ уулзалт бүрээр илэрхийлсэн байна. 

 

Э.Нашка