Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр хаагдана. УИХ-ын 56-р тойрогт бие даан нэр дэвшигч Бадарчийн Одсүрэн өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлсэн байна. Мэдэгдэл“Эрхэм найз, нөхөд сонгогчдынхоо энэ өдрийн амгалан эрье. Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр. Монголчууд хоорондоо чамгүй л муудаж, мэтгэсэн хэд хоногийн ард гарлаа. Миний хувьд энэ сонгуульд хуулийн хүрээнд, эрхийнхээ хязгаар дотор ажиллаад ийнхүү хаалтаа хийж байна.
Юуны өмнө тойргийнхоо сонгогчдод талархаж байна. Та бүхнийхээ дэмжлэгийн дор олон түмэнтэйгээ уулзан нийт 250 гаруй км алхаж, 10 орчин мянган хүнтэй гар барин ярилцаж, санал солилцжээ. Би болон миний сонгуулийн штабаас өрсөлдөгчөө ямагт хүндэтгэж ирсэн бөгөөд гүтгэх, гутаах ямар ч оролдлого хийгээгүй, тийм санаа ч байсангүй. Гэвч сурталчилгаа дуусахын өмнөх өдөр буюу 6-р сарын 26-нд өрсөлдөгчийн зүгээс миний талаар гүтгэлэгт мэдээлэл бэлтгэж тараав. Маш харамсалтай байна. Монголчууд бид нэг эх орон, нэг бахархал, нэг иш үндэстэй билээ. Гэтэл төрийн эрхийг намаараа авч, нууж байгаад үйлддэг уламжлалт завхралаа үргэлжлүүлэхийн тулд ийнхүү өрсөлдөгчдийн маань зүгээс болчимгүй авир гаргалаа. Нэрээ татах удаа дараагийн саналыг нь хүлээж аваагүйн төлөө энэ үү? Үүнээс цааш ч ахиад дайралтууд байгаа юу?ps: Үнэн үг нэг ч байхгүй тэрхүү материалыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн болно” гэжээ.
Э.Нашка
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа