Үнэнээр явбал үхэр тэргээр жийп гүйцнэ л гэнэ дээ, Жавхлан. Энэ цаг үеийн Ардын хүүгээр тодроод буй тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 54-р тойрогт бие даан нэр дэвшиж буй. Өрсөлдөгчид нь сонгуулийн сурталчилгаа эхлэв үү үгүй юу л хороо хорингоороо орж, иргэд сонгогчидтойгоо хайр зарлаад эхэлсэн бол мань С.Жавхлан зургадугаар сарын 7-ны өдөр Төрийн ордноос нэр дэвших эрхээ баталгаажуулан үнэмлэхээ гардаж авснаас хойш таг чиг байсан.
Харин сүүлийн хэдэн хоног сурталчилгаа хаагдах үеэр жинтэйхэн шиг гарч ирж иргэдийн сэтгэл зүйд шууд нөлөөлөхүйц сурталчилгаагаа хийж эхэллээ. Тодруулбал анх морьтон баатруудын дүрээр гарч ирж иргэд сонгогчдтойгоо уулзсан тэрбээр өчигдөрхөн морио солин үхэр тэргэн дээр араг тавин, арган дотроо мөрийн хөтөлбөрөө хийн хотын гудмаар явах боллоо. Хэвшмэл ойлголтыг зад татан гарч ирсэн түүний сонгуулийн сурталчилгаа хүн бүрт таалагдсан бөгөөд “Үнэнээр явбал үхэр тэргээр жийп” гүйцнэ хэмээн өвөр зуураа шивнэлдэн байна. С.Жавхлангаас ч суралцах юм байна аа, байна.
Э.Нашка
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ