Энхзол шиг л бай л даа

Admin
Өчигдөр 11 цаг 09 минут

Woow л даа. Сонгуулийн давалгаанд цохиулсан ард түмнийг нэг л контент стресснээс нь ангижруулж түрхэн хугацаанд ч болов холдуулж буй. Тэр бол Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг. Уг шоунд манай урлаг соёлынхноос гадна загварынхан оролцож буйг хэн бүхэн мэднэ. Харин өчигдрийн дугаарт жинхэнэ гал гарсан цусгүй өрсөлдөөн болсон гэхэд болно. Өөрөөр хэлбэл оролцогчид дугаар ахих тусам чадваржиж утгаараа яг түүн шиг байж чадаж байна. Бүр онцолбол нэвтрүүлэг эхлэхээс өмнө нь Цоо шинэ Энхзолыг мэдрүүлнэ, харуулна гэж байсан тэрбээр энэ удаагийн дугаарт МУГЖ Т.Ариунааг дуурайсан юм.

 

Нэвтрүүлгийн шүүгч З.Ононгийн хэлдгээр ураад, зумлаад тасдаад хаячихсан гэхэд болно. Жинхэнэ WOOW  л даа хэмээн алга ташмаар байсныг энд онцлох нь зүйтэй. Гэвч тэр дугаарын ялагч чадаагүй. Шүүгчид түүнд хамгийн өндөр оноог өгсөн боловч хамт оролцогчид нь өөр сонголтуудыг таашааснаар дугаарын ялагчийн байр өөрчлөгдсөн. Гэхдээ түүний уйгагүй хөдөлмөрч зан, тууштай бүтээлч занд нь алга ташин баяр хүргэх хэрэгтэй.  

 

Э.Нашка