Тэд ахмадын зориулттай анхны эмнэлэгийг Баянгол дүүрэгтээ байгуулж чадсан баг ажээ-
“Баянголчуудаа... Шинэчлэлээс шийдэл рүү” гэсэн зурагт самбарууд хотын баруун захаас Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордон орох зам хүртэл байршсан байх ба 10 хүний бүрэлдэхүүнтэй “Шийдлийн баг”-ийнхан тун ч өнгөлөг харагдана. УИХ-ын 70-р тойрогт нэр дэвшигч, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын 69-р тойрогт нэр дэвшигч, Загсийн газар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын 67-р тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын I тойрогт нэр дэвшигч Л.Нарантуяа, II тойрогт нэр дэвшигч Б.Мөнгөнсүх, III тойрогт нэр дэвшигч Т.Нямцэцэг, IV тойрогт нэр дэвшигч Ц.Одонтунгалаг, V тойрогт нэр дэвшигч Ц.Гомбосүрэн, VI тойрогт нэр дэвшигч В.Ганбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй “Шийдлийн баг”-ийн хамт олон уулзалтын тайзнаа сууж дүүргийн ахмадуудтай уулзалт хийлээ.
Биднийг очиход “Шийдлийн баг” ирэх 4 жилд хийх мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Ирэх 4 жилд Баянгол дүүрэгт Ахмадын хөгжлийн төв дахин 3-аар нэмэгдэх ба өнгөрсөн 4 жилд тус дүүрэгт, нийслэлийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд ахмадын зориулттай эмнэлэгийг ашиглалтад оруулсан анхны дүүрэг болсонд уулзалтад ирсэн ахмадууд талархалтай хандаж байв. Мөн уулзалтын уур амьсгалыг ажиглавал дүүргийн ахмадууд танихгүй нэр дэвшигчдийн танилцуулах уулзалт гэж харахаас илүүтэй, хэдийнэ танил болсон хүмүүсийн хийсэн ажлын талархлын уулзалт, хийх ажлын төлөвлөгөөг нь сонсохоор ирсэн нь ажиглагдана. Уулзалтад ирсэн зарим ахмадуудын сэтгэгдлийг сонслоо.
Мядагмаа: Манай 69-р тойрогт С.Эрдэнэ сайд байгаа учраас С.Эрдэнээгээ дэмжинэ, НИТХ-д бол Ц.Одонтунгалаг төлөөлөгчөө дэмжиж байгаа...
“Шийдлийн баг” маш сайхан мөрийн хөтөлбөр гаргасан байна. 2012-2020 он хүртэл бүхэл бүтэн 8 жилийн хугацаатай, алсын хараатай мөрийн хөтөлбөр гаргасан байна. Өнгөрсөн 4 жилд “Шинэчлэлийн баг” маш амжилттай хийж, хэрэгжүүлсэн. 2020 он хүртэл Баянгол дүүргээ улам илүү сайхан болгохын төлөө “Шийдлийн баг” хичээж байгаад баяртай байна. Манай 69-р тойрогт С.Эрдэнэ сайд байгаа учраас С.Эрдэнээгээ дэмжинэ, НИТХ-д бол Ц.Одонтунгалаг төлөөлөгчөө дэмжиж байгаа.
Бөхтэгш: Манай дүүрэгт Ардчилсан намын дарга, З.Энхболд нэр дэвшиж байгаа явдалд туйлын их баяртай байна
Би хэдийгээр ахмад настан ч гэлээ залуу хүмүүсийг үргэлж дэмждэг. Мөн ардчиллыг дэмжиж байна. Манай дүүрэгт Ардчилсан намын дарга, З.Энхболд нэр дэвшиж байгаа явдалд туйлын их баяртай байна. Түүнийг дэмжинэ. Залуучуудаа ялгалгүй “Шийдлийн баг”-аа багаар нь дэмжинэ гэж бодож байна.
Оюунчимэг: Баянгол дүүрэгт шинэчлэлийг хийж чадсан шүү. Тиймээс энэ удаад дахин багаар нь дэмжинэ
“Шийдлийн баг”-ийнхныг сая сонслоо. Сэтгэгдэл их өндөр байна. Үнэхээр өнгөрсөн хугацаанд энэ баг Баянгол дүүрэгт шинэчлэлийг хийж чадсан шүү. Тиймээс энэ удаад дахин багаар нь дэмжинэ гэж бодож байна. Би өөрөө Ардчиллыг дэмждэг. С.Одонтуяа, Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг зэрэг нэр дэвшигчдээ бүгдийг нь дэмжинэ. Гарна, манайхан бүгдээрээ ялна гэж бодож байна.
Эх сурвалж: Баянгол дүүргийн ардчилсан нам
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй