Б.Янжиндулам хэмээх энэ бүсгүй гимнастикийн тамирчин. Солонгосын үндэсний урлагийн сургуульд жүжигчний ангид суралцахын зэрэгцээ уран бүтээлүүдэд тэр тоглож Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг шагшруулан яваа билээ. Тэгвэл тэрбээр саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа Солонгосын бүрэн хэмжээний уран сайхны кинонд туслах гол дүр бүтээхээр болсоноо хэлжээ. Тэрбээр хэлэхдээ "Уйгагүй явсны эцэст сая зорилгынхоо үзүүрээс барьж авлаа. Бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглохоор болсон. Яг гол дүр биш ч туслах гол дүр дээр ажиллахаар болсон байгаа. Хамгийн сонирхолтой санагдсан нь би энэ кинонд монгол эмэгтэйн дүрд тоглоно. Солонгос, монгол, англиар ярьж тоглоно. Солонгосын зохиолчийн солонгос кинонд эх хэлээрээ ярьж тоглоно гэхээр маш гоё байгаа. Ирэх ням гарагт солонгос руу очоод маргааш нь уншлагадаа орно. Надаас гурван удаа проб авсан. Энэ дүр дээр олон сар жүжигчин хайсан гэсэн" хэмээн хуучилсан байна. Монголчууд бидний шимтэн үзэж орой бүр дэлгэцийн урд цуглуулдаг Солонгос драмуудыг хүн бүр мэдэх билээ. Тэгвэл энэхүү чадварлаг бүсгүй маань тэдэнтэй нэг дэлгэцээр нэг тайзан дээр бидэнтэй уулзахаар болж байгаа нь тунчиг сайхан хэрэг гэлтэй.
PHOTONEWS.MN
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ