2016.06.22-ны үдэш саарал өнгийн микро автобустай хүмүүс УИХ-ын сонгуулийн 72 дугаарт тойрогт МАН-аас нэр дэвшигч Н.Учрал архи өгүүлж байна хэмээн сурталчилж олон арван хүнийг архидуулж, мөн архи тарааж байхад нь цагдаагийн ажилтнууд үйлдлийг таслан зогсоож, зөрчил гаргагчийг албадан саатуулсан. Тэдний дунд нэр бүхий өрсөлдөгчийн гэр бүлийн хүний төрсөн дүү байсан байна.
Мөн өдрийн маргааш нь нэр дэвшигч Н.Учралын сонгуулийн сурталчилгааны материалыг 10.000 төгрөгийн хамт бариад “энэ архи, мөнгийг Н.Учрал өгсөн” хэмээн хэлж, доошоо хараад, газар сууж буй согтуу хүний бичлэг facebook-д тавигдсан.Нүүр болон нэрээ нуусан хүний дүрсийг ярианы хамт гаргаж буй уг үйлдэл нь нэр дэвшигчийн нэр хүндийг сонгогчдын дунд унагаах бохир технологи юм. Цагдаагийн байгууллагын зүгээс эхний үйлдэлд холбогдох нэр бүхий иргэдийг шалгаж эхэлсэн бол дараагийн үйлдэлд холбогдох хүмүүсийг мэдээллийн дагуу эрэн сурвалжилж байгааг эрхэм сонгогч нартаа сонордуулж байна.
Эх Сурвалж: УИХ-д нэр дэвшигч Учралын сонгуулийн штаб
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо