Америкийн “The Voice” шоунаас төрөн гарсан дуучин Кристина Гримми тоглолтынхоо үеэр буудуулж, амиа алдсан явдал Америк төдийгүй дэлхий нийтийг цочроогоод байна.

Бүсгүй буудуулсныхаа дараа эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй энэ сарын 10-ны өдөр нас барсан юм. Дуучны ах дүүгээ бууны сумнаас аврахаар оролдсон ч бүтэлгүйтсэн аж. Дуучин Кристина Гриммиг 27 настай Кевин Жэймс гэх залуу хөнөөсөн бөгөөд өөрийгөө ч мөн буудан хороосон байна.

Дуучин бүсгүйн хувьд 1994 онд төрсөн бөгөөд 2011 оноос эхлэн хөгжмийн карьераа эхлүүлэн тус ондоо ” American Music Awards “-ийн шилдэг эмэгтэй дуучнаар шалгарч байсан төдийгүй алдарт ” The Voice ” наадамд амжилттай оролцон олны хүндэтгэлийг хүлээж байсан юм. Аймшигт мэдээг сонссон даруйдаа түүний дотны найзууд болох дуучин Селена Гомез, Адам Левин , Фаррел Виллиамс зэрэг алдартангууд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ONTSLOG.MN




“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана