Урлагийнхан фронтоороо нойргүй хонов


Чингисийн талбайд өчигдөр урлагийнхан цуглаж баяр наадмын тухай нэгэн шинэ дууны клипний зураг авалтыг амжилттай хийж дуусгажээ. Тодруулбал рок поп, сонгодог урлагийн түүчээ болсон МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ө.Уянга Харангын Лхагваа, Дашка, Амархүү Ньюнс  гээд бүхий л хамтлаг дуучид нэгэн дор цугласан аж. Тэд үүр цайтал ажилласан бөгөөд нүүр номоор дүүрэн тэдний хамтдаа авахуулсан зураг хөврөөстэй байна. Ямартаа ч бид баяр наадмын өдрүүдээд урлаг соёлынхны хамтран дуулсан бас нэгэн уран бүтээлийг хүлээн авч сонороо мялаах нь ээ. 

 

Э.Нашка