Зургаадугаар сарын 22-нд баллистик пуужин харавсаныгамжилттай боллоо гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн байна.
“Бид Ази-Номхон далайнбүс нутаг дахь америкийн объектуудад бодитой цохилт өгөх боломжтой боллоо” гэж Ким Чен Ун хэлжээ.“Баллистик пуужингийн нислэгийн алслал ямар болохыг илтгэн харуулсан энэ туршилтын үр дүнг дайснуудмэдэж авна” гэдэгт итгэлтэй байгаагаа Умард Солонгосын удирдагч бас илэрхийлснийг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг уламжилжээ.
Зургаадугаар сарын 22-нд БНАСАУ туршилтын журмаар баллистик пуужин хоёр удаа харавсан байна. 3 мянган километрийн тусгалтай эхний пуужинг тус орны зүүн эргээс харавжээ.Өмнөд Солонгос, АНУ-ын мэдээлснээр, энэ туршилт бүтэлгүй болсон байна.
Хоёр дахь пуужинг өглөөний 08 цаг 05 минутад харавжээ.Хоёр пуужинхоёулаа Япон тэнгист унасныг АНУ-ын командлал мэдээлсэн байна.
Үүнээс өмнө Умард Солонгос ийм дөрвөн туршилт хийсэн ч, мөн л бүтэлгүйтсэн юм. “Мусадан” ангиллын пуужинг сүүлчийн удаа тавдугаар сарын 31-нд харавжээ.
Умард Солонгосын пуужингийн туршилт зөвхөн хөрш орнуудын сэтгэлийг зовоож байгаа юм биш.БНАСАУ-ын цэргийн идэвхижил нэмэгдэж байгаа нь олон улсын хамтын нийгэмлүэгийн сэтгэлийг бас түгшээж байна.Энэ оны эхээр Умард Солонгос устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа албан ёсоор мэдэгдсэн билээ.
БНАСАУ-ын үйлдлийн хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тус орны эсрэг багц хориг арга хэмжээ авсан юм.
ЭХ СУРВАЛЖ:Bataar.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй