Монгол түмний их баяр цэнгэл наадам хаяанд иржээ. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн түүхт ой тохиож буй учир наадмаар 1,024 бөх барилдана. Г.Эрхэмбаяр аврага Төр хурахын аманд “Аврагч” спорт хороо болон Сэлэнгэ нутгийнхаа зарим залуустай наадмын бэлтгэлээ аль хэдийнээ базаахаар гал болон бэлтгэлээ базааж байна. Бөх бүр дотроо бодолтой, дороо суурьтай бэлтгэл хийж, наадмаар цолоо ахиулахыг хичээж байгаа харин тэдний дундаас отгон аварга Гунаажавын Эрхэмбаяр саяхан нэгэн ярилцлагадаа Сэлэнгэ аймгийн нутгийнхаа бөхчүүдийн талаар ярихдаа: “ Манай Сэлэнгэ аймаг үеийн үед сайхан бөхчүүдтэй байсан.
Гэхдээ нэг хэсэг тасарсан тал бий. Харин сүүлийн үед Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарч, энэ нутгаар овоглож явдаг, энэ нутагт элэгтэй төрийн түшээд, бизнесменүүд бөхчүүдийнхээ төлөө маш их сэтгэл гаргасан. Үүний үндсэн дээр манай аймгаас олон сайхан том цолтой бөх төрлөө. Ах нарыгаа дагаад залуучууд ч бөхийн спортоор эрчимтэй хичээллэж байна. Ирээдүйд бөхийн өлгий болсон Архангай, Увс, Өвөрхангай, Булган зэрэг олон сайхан аймгийн хэмжээнд хүрчих байх гэж найддаг юм.” Хэмээн ярилцлага өгчээ
Б.БАТ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала