Г.Батхүү гишүүний одонгийн охин


Апу-гийн гэх тодотголтой Батхүү гишүүнийг 55-н насандаа одонгийн охиноо өлгийдөн авлаа гэх мэдээлэл тухайн үедээ л сенсааци дэгдээж байлаа. Тухайн үе ч гэж, жил гаруйн өмнө ийм мэдээлэл цацагдаж байсан. Харин одонгийн охин ийм том болжээ.

 

Түүний гэргий  “Гурван гал” эмнэлэгт амаржиж байсан бөгөөд Т.Тунгалаг бүсгүй олон жил төрд яваа нөхрийнхөө ар талыг дааж "Шунхлай" группыг удирдаж ирсэн. Тиймдээ ч УИХ-ын гишүүдийн эхнэрүүдээс хамгийн өндөр орлоготойд тооцогддог. Тэр бүр олны нүдэнд ил харагдаад байдаггүй түүний гэргийг үеийнхэн дундаа жаатай бүсгүй гэж магтах хүн цөөнгүй бий. 

 

В.Баяраа