УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Төмөрчулуун Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Тус хорооны айл өрхийн олонхи нь орон сууцанд амьдардаг ч өвлийн улиралд жиндүү, хүйтэн байдаг гэдгийг хэлж байлаа. Нэр дэвшигч Б.Төмөрчулуун энэ хорооны иргэдийн итгэлийг хүлээж найман жил НИТХ-д төлөөлөгчөөр суусан юм. Б.Төмөрчулуун ярихдаа"Иргэд хүйтэн байна гэдэг асуудал ярьж байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч байхдаа 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн" гэв.
Баянзүрх дүүргийн 16 хорооны иргэн Ж.Жигжидсүрэн "Нэр дэвшигч Б.Төмөрчулууны уулзалтад хэд хэдэн удаа ирж суулаа. Энэ хүнийг дэмжиж байна. МАН-ын мөрийн хөтөлбөр амьдралд ойр, хөрсөнд буусан юм шиг санагдлаа" гэсэн юм. НИТХ-д олон жил суусан туршлагатай түүнийг төр түшилцүүлэхээр явуулах нь зүйтэй хэмээн тойргийнхон нь үзэж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: МАН-ын сонгуулийн штаб
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала