Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ирсэн гомдол мэдээллийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 604 ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧЭЭ-
Цагдаагийн байгууллагаас Сонгуулийн тухай хуулийн 86.1, 87.11-д заасны дагуу нийт 17 аймагт Сонгуулийн саналын хуудас, Санал тоолох машиныг сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлэх үед хамгаалалтад ажиллан, санал авах байрыг хамгаалалтад авч ажиллажээ. Энэ хугацаанд саналын хуудас болон санал тоолох машин хүргэхтэй холбоотой зөрчил, дутагдал бүртгэгдээгүй байна. Мөн 2016 оны тавдугаар сарын 20-ний өдрөөс 2016 оны зургаадугаар сарын 17-ний өдрийг хүртэлх хугацаанд ирүүлсэн “Сонгуулийн тухай хууль” зөрчсөн болон Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 604 гомдол, мэдээлэл хүлээн авснаас Улаанбаатар хотод 362, хөдөө орон нутагт 242 бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зөрчлийг утгаар нь ангилбал:
Эдгээр зөрчлийн шийдвэрлэлтийн байдлыг шалгахад:
-ДУУДЛАГА МЭДЭЭЛЛЭЭ БУЦААХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА-
Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ “Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи гомдол, мэдээллийн 65 буюу 38 хувь нь сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад сурталчилгааны материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх зөрчлүүд байна. Сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад сурталчилгааны материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх гомдол мэдээллийнх ихэнх нь эзэн холбогдогчгүй байх бөгөөд гурван удаагийн энэ төрлийн мэдээллийг хүүхдүүд үйлдсэн болохыг тогтоосон.
Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллээ буцаах, гэр, майхан барих маргаан гаргах, дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч очиж шалгахад сурталчилгааны самбартаа санаа зовоод дуудлага өгсөн гэх, нэр дэвшигч болон менежер, ажилтнуудын үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоогүйгээс сурталчилгааны самбар, эд зүйлээ алдлаа гэх андуурсан дуудлага мэдээлэл өгөх зэрэг дуудлага мэдээллүүд гарсаар байна.
Цаашид сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагч нар болон иргэд Сонгуулийн тухай хуулийг судалж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цагдаагийн байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд зөвхөн Сонгуулийн хуульд заасан чиг үүргийн дагуу хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна” гэв.
Эх Сурвалж: Medee.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй