Өнгөрөгч бямба гариг буюу зургадугаар сарын 18-ны өдөр Украины хилийн “Дьяково” боомтын хилчид ОХУ-ын дипломат дугаартай Mercedes-Benz Vito маркийн автомашиныг саатуулжээ. Хилийн албаны дарга Олег Слободян хэлэхдээ “Уг машиныг хууль бус ачаа тээвэрлэж яваа тухай мэдээлэл бидэнд ирсэн. Албаны үнэрч нохой ч мөн уг машиныг сэжиглэж байгаа нь илт байсан. Тиймээс бид аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүдтэй хамт машинд нэмэлт үзлэг шалгалт хийхэд их хэмжээний тамхи гарч ирсэн” гэжээ.
Мөн энэхүү автомашинд манай улсын хоёр иргэн зорчиж явсан бөгөөд Украины хилчдийн мэдээллэж байгаагаар, уг машины зорчигчийн суудалд явсан хоёр иргэн Монгол улсын дипломат пасспорт үзүүлсэн ба уг ачааг саадгүй нэвтрүүлэхийг хүссэн Москва дахь Монгол улсын элчин сайдын яамны албан бичиг үзүүлсэн аж.
Тус албан бичигт, зургадугаар сарын 29-нд болох Монгол улсын сонгуулийн ажлын техник хэрэгсэл байгаа хэмээн бичсэн байсан ч найман чемодан дүүрэн тамхи байсан хэмээжээ. Дээрх дипломат ачаанд Украины үйлдвэрийн Rothmans, Комплимент Винс, NZ, Lifa нэртэй нийт 29145 боодол тамхи байсныг хураан авч дипломат ажилчдад хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад Монгол улсын хоёр иргэн мэдүүлэхдээ, Италийн Ром хотыг зорьж явсан хэмээжээ.
Дүрс бичлэгийг энд дарж үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ : Medee.mn


“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй