“Муурын алхаатай” О.Пүрэвдуламыг загварынхан ур чадварынх нь хувьд өндрөөр үнэлдэг. Эрдэнэтээс гаралтай тэрээр 14 настайдаа “Гоёл”-ын өндөр босгыг түүртэлгүй алхчихсан азтай нэгэн ч гэх нь бий. Түүнээс хойш тасралтгүй загвар өмсөж байгаа түүнийг нэг хэсэг “Гоёо” брэндийн нүүр царай болсон, за бас “Дурлалын ангууч” кинонд тоглосон гэдгээр нь үеийнхэн нь илүү мэддэг юм билээ.
Загвар өмсөхийн хажуугаар багын мөрөөдлөө биелүүлэн хамтлаг байгуулж, улмаар “Catwalk” хамтлагийн дуулсан хэд хэдэн уран бүтээл олны хүртээл болсон нь бий. Загварын тайзнаас урлагийн тайз руу урвасан охидын уран бүтээл “Mongolian music video awards”-aaс электро дансе номинацийн шилдэг клипээр шалгарсан нь ёстой л рок попынхны нүдийг орой дээр нь гаргасан хэрэг болж байсан удаатай. Тухайн үедээ охидын хамтлагийн орон зайд шинэ өнгө аясыг гаргаж ирэхийг зорьсон моделиуд электро, транс, электро хаус чиглэлээр дуулах нь рок попын хоосон орон зайг нөхөж байгаа гэж үзсэн гэх. Ийнхүү загварынхан урлагт хөл тавих болсон нь нөгөө номын дууг нь сонсож, ногоотой шөлийг нь идсэн мэргэжлийнхний дургүйг жаахан хүргээд авсан ч удалгүй хамтлаг тарсан.
Сайхан бүсгүйчүүдийг хэл ам тойрдоггүйн жишгээр нэгэн үе “Эко констракшин"-ы босс той нэр холбогдон хэрэгт дуртай нөхдийн ярианы сэдэв болж яригдсан. Тухайн үедээ Экогийн босс “Ниссан”-ы хамгийн сүүлийн үеийн загвартай, дунд гарын жип машин бэлэглэн, хайр сэтгэлээ илэрхийлж байсан гэдэг юм билээ. Харин дараа нь “Монгол газар”-ын Мянганбаяртай болзож эхэлсэн бөгөөд хүсэл бүхнийг биелүүлэгч босс хоёр өрөө байр бэлэглэсэн гэлцдэг. Өдгөө ч топ энэ байрандаа амьдарч байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: PHOTONEWS.MN
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй