Сав суулгах хагалгаанд хэдэнтээ орсон ч биеийн байдал нь сайнгүй байгаа Н.Ган-Одыг өчигдөр өглөө БНСУ-руу эмчилгээнд явах гэж байхад нь нисэх онгоцны буудлаас эрүүгийн цагдаагаас саатуулан баривчилжээ. Цэнхэр хослол өмсөж үзэл бодлоо илэрхийлсэн видеонд хэн нэгний нэрийг дурдаагүй ч дуучин Нара өөр дээрээ тусган авч гомдол гаргасны дагуу Н.Ган-Одыг баривчилсан байна.

Харин Н.Ган-Од буюу Ганбууш уг асуудлаас үүдэн гарсан эрүүл мэнд, нэр хүнд, сэтгэл санааны хохирлоо дуучин Нарагаас хуулийн дагуу нэхэмжлэхээс гадна дуучин Нарагийн ард удирдан санхүүжүүлж байгаа захиалагчдыг олны өмнө илчилж, эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ өөрийн фейсбүүк www.fb.com/ganbuush хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Ийнхүү эмчилгээнд явах эрхээ хасуулсан Ганбууш дуучин Нарагийн “хүчирхэг сайн ах” нартай “дайн” зарлав. Өнөөдөр Н.Ган-Од өмгөөлөгчийн хамт хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийхээр болжээ.
М.Наран
ЭХ СУРВАЛЖ: TASHUUR.MN
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала