Улаанбаатар хотын иргэдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Айл өрх, иргэн бүр тохилог орон сууцад амьдрахыг хүсэж байгаа ч амьдралын боломж, бололцоо тэр бүр хүрэлцэхгүй байгаа. Иймээс Засгийн газар бага дунд орлоготой иргэддээ зориулж ая тухтай амьдрах орчныг нь бүрдүүлэхэд чиглэсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлээд байгаа бөгөөд нүдээ олсон ажил болсонд иргэд сэтгэл өндөр байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 929 иргэн хамрагдаад байна. Түрээсийн төлбөрийг Улаанбаатар хотод сард 280000 төгрөг, орон нутагт 230000 төгрөгөөс дээш гаргахгүйгээр тогтоосон юм. 2016-2020 онд 20000 айлын төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууцны хоёр төрлийн санг бүрдүүлнэ. Байнгын буюу энгийн түрээс (төрөөс халамж үзүүлэх иргэдэд хөнгөлөлттэй үнээр байнга түрээслүүлэх), түрээслүүлж байгаад эзэмшүүлж, өмчлүүлэх (иргэд түрээсээр сууж байгаа байраа худалдаж авах хэлбэр) санг бүрдүүлэхээр төлөвлөөд байна.
Түрээсийн орон сууцны сан бүрдүүлээд, эрх зүйн орчныг нь бий болгож өгснөөр нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдэх боломжтой. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа буюу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 нь бүрдээгүй, бага, дунд орлоготой иргэд хамрагдах юм. Одоогийн байдлаар тогтоолын дагуу Архайнгайд 120, Увсад 84, Дархан-Уулд 83, Сэлэнгийн Зүүнхараад 90, Хэнтий аймгийн төв, Мандалговь, Ховд аймагт тус бүр 96, Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16 бол Улаанбаатар хотод “Буянт-Ухаа-2” хорооллын 39, 49 дүгээр байранд хоёр өрөө 350 айлын орон сууцыг түрээслүүлэх журмыг гаргалаа.
Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа