УИХ-ын 71-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Өлзийхутагийн Пүрэвбаатар 31-р хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтад Нийслэл хотын Засаг дарга Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл уригдан ирж, оролцсон юм.
Уулзалтын үеэр нэр дэвшигч Ө.Пүрэвбаатар нэгдүгээр хорооллын арын дэнж дэх айлуудад дулааны шугам сүлжээ тавигдснаар оршин суугаа газраа үнэд оруулж, орон сууцны хороололтой болох бүрэн боломжтой гэдгийг хэлсэн юм.
Харин Нийслэл хотын Засаг дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн 71-р тойргоос УИХ-д нэр дэвшигч Ө.Пүрэвбаатарын талаар ярихдаа “УИХ-д нэр дэвшигч Ө.Пүрэвбаатар бол хотын агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулсан. Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байх үедээ ТЭЦ-3, ТЭЦ-4 дээр түүний хийсэн өргөтгөлийн ажил Улаанбаатар хотод гачигдаад байсан Эрчим хүчний хэрэглээг нөхөж, цаашид хотыг шинээр төлөвлөх техникийн нөхцлийг бий болгосон юм.
Түүнчлэн Амгалангийн дулааны станцыг ахлан ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хоттой хамтран богино хугацаанд ашиглалтад оруулсан. Ингэснээр хот зүүн тийшээ тэлэх боломж бүрдсэн бөгөөд дулааны эрчим хүчний дутагдлаас бүрэн гарсан гэдгийг онцолмоор байна.
Тиймээс Нийслэлийн намын даргын хувьд миний шууд удирдлагад ажилладаг СХД-ийн АН-ын дарга, Ардчиллын анхдагч, миний багийн шилдэг инженер Ө.Пүрэвбаатарыг дэмжихийг уриалж байна” гэлээ.
Уулзалтын үеэр нэр дэвшигч Ө.Пүрэвбаатар тус хороонд тулгамдаж буй асуудлын талаар иргэдийн үгийг сонсож, санал бодлоо солилцов.
31-р хорооны иргэн Д.Саранцэцэг “Манай хороонд худаг ус, сургууль цэцэрлэг их хэрэгцээтэй байна. Та Сонгионхайрхан дүүргийн АН-ын даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдийн саналыг хүлээн авч манай хороонд Ахуй үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулж өгсөн. Энэ төв байгуулагдсанаар нэлээн олон ажлын байр бий болсон.
Мөн СХД-ийн иргэдийн саналыг цуглуулж 30-р хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт хийж “Хилчин хотхон”-ыг байгуулах асуудлыг шийдвэрлүүлж чадсан байна лээ. Бид үүнийг л хүсч байсан.
Таныг Сонгинохайрхан дүүрэгтээ төдийгүй улс орондоо ихийг хийж байгаа хүн байна гэж харж байгаа. Тиймээс хийж байсан ажлаа ахиулан хийгээсэй гэж хүсч байна. Танд амжилт хүсье.” гэсэн юм.
Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа