УИХ-ын сонгуулийн 76 тойрогт Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Х.Нямбаатар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа. Нэр дэвшигч Х.Нямбаатарыг тойргийн сонгогчидтойгоо уулзаж байх үеэр орон сууцны 16 давхраас төмөр, чулуу шидэж, хүний биед ноцтой гэмтэл учруулжээ. Дээврээс шидсэн чулуу нь уулзалтад оролцож байсан эмэгтэйг онож,толгойг нь хагалсан учраас гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Аз болоход зангидсан арматурын төмөр газарт унасан байна. "Хэрвээ тэр өндрөөс шидсэн төмөр уулзалтад оролцсон хүнийг оносон бол амь насанд нь аюул учирч мэдэхээр байсан" гэдгийг Х.Нямбаатар хэлж байлаа. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, иргэний биед гэмтэл учруулсан байх магадлалтай гурван сэжигтэнг саатуулсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр энэхүү сэжигтнүүд УИХ-ын гишүүн Г.Уянгын тэргүүлдэг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын ухуулагчид байж болзошгүй юм байна. Уулзалт үймүүлэх зорилгоор хүний биед ноцтой гэмтэл учруулсан энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж. УИХ-ын сонгуулийн 76 дугаар тойрогт нэр дэвшигч Х.Нямбаатар хэлэхдээ "Сонгууль бол бодлогын өрсөлдөөн болохоос биш хүн алах зорилготой биш. Тиймээс Сонгуулийн тухай хууль тогтоомжоо дагаж, шударга, ёс зүйтэй хийсэн ажил, баримтлах бодлогоороо өрсөлдөх хэрэгтэй" гэв. Түүнийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны иргэдтэй уулзалт хийж байх үеэр өрсөлдөгч О.Магнай ирж, микрофоныг булааж, хурал үймүүлсэн байна. Сонгуулийн хугацаа хумигдах тусам өрсөлдөгчид хуулиас гадуур аашилж эхэлжээ. АН-аас нэр дэвшиж буй О.Магнай "Х.Нямбаатарын бүх хурлыг үймүүлэх болно" гэж хээвнэг зарлачихаад явсан байна. Тиймээс нэр дэвшигч Х.Нямбаатар хуулийн хүрээнд шударга өрсөлдөхийг бусад нэр дэвшигчиддээ уриаллаа.

Эх сурвалж: Монгол ардын намын сонгуулийн штаб
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй