УИХ-сонгуулын 44-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Намсрайн Мөнхдаш Дархан-Уул аймгийн Дархан сумын 10,11,12-р багийн сонгогчидтой уулзлаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болоод аймаг орон нутагт хэрэгжүүлэх ажлуудаас танилцуулсан юм.
Иргэдэд тулгамдаж байдаг асуудлуудын нэг бол орон сууцны асуудал байдаг. Тийм ч учраас Түрээсийн орон сууц хөтөлбөрийг Дархандаа хэрэгжүүлэх ажлыг Н.Мөнхдаш санаачилж үүнийгээ бодит ажил болгохоор тууштай ажиллаж байгаа. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргын хувьд намын бүлгээс санал оруулсан нь ИТХ-аар дэмжигдэж түрээсийн орон сууцын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
Урьдчилсан судалгаагаар Дархан-Уул аймаг 30-аад мянган өрхтэй. Нийт хүн амын 40 гаруй хувь нь орон сууцанд, 50 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг бол 700 гаруй орон гэргүй иргэд байна. Энэ үзүүлэлтээс харахад Дарханд орон сууцны хэрэгцээ их байгааг харуулж байгаа юм. Тиймээс хямд хэрнээ уян хатан нөхцөлтэй орон сууцанд орох бололцоог иргэдэд олгох нь гол зорилго юм. Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд 4000 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжинд 1000 айлын орон сууц барихаар бэлтгэл ажилдаа орсон байна.
Сонгогчдын хамгийн их асууж сураглаж байгаа асуудлуудын нэг бол түрээсийн орон сууцны талаарх мэдээлэл байлаа. Ахмадууд нэр дэвшигч Н.Мөнхдашийг хийж бүтээсэн зүйлтэй, эх орныхоо төлөө ажиллах хүн учраас УИХ-д гарч ирнэ хэмээн итгэж байгаа гэсэн. Мөн Ардчилсан намыг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.
Эх сурвалж: Ардчилсан нам
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ