УИХ-ын 44-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Намсрайн Мөнхдашийг яагаад сонгох ёстой гэж хэмээн асуух байх. Тэгвэл ямар шалтгаанаар түүнийг дэмжиж байна вэ? энэ асуултын хариуд хүмүүс ийн хэлж байна.
Б.Энхбаяр ОУХМ
.jpg)
Н.Мөнхдаш ах бол спортынхныг их дэмждэг хүн л дээ. 2008 онд өөрийн Олон улс худалдааны төвдөө үнэгүй өрөө гаргаж өгч манай Пауэрлифтингийн тамирчдыг бэлтгэл сургуулилт хийж бай гэж өөрөө тоног төхөөрөмж хотоос авчирч өгч байсан. Тэрнээс хойш олон тамирчид хичээллэсэн дээ. Хамгийн гол нь манай Дарханы тамирчид аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнээс олон удаа медаль авчирсан төдийгүй Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 5 тамирчин медаль, Дэлхийн аваргын болон дэлхийн цомын тэмцээнүүдээс 3 тамирчин маань медальтай ирсэн. Энэ бүхэн Мөнхдаш ахын бидний төлөө хийсэн маш сайхан үйлс юм. Гэхдээ өөрөө энэ тухайгаа яриад явдаггүй, даруу нэрэлхүү хүн л дээ. Манай пауэрлифтингийн тамирчид бүгд танд баярлаж явдаг шүү. Амжилт хүсье.
Т.Батцэрэн: Шинэ Дархан ОУХТөвийн хүнсний тасгийн түрээслэгч
.jpg)
Шинэ Дархан ОУХТ-ийг барьж байгуулсанд нь маш ихээр талархаж явдаг. Энэ төв нь олон хүний ажлын байр болж, аж амьдралаа авч явж байна. Би тус худалдааны төвд байгуулагдсан цагаас нь хойш 8 жил үйл ажиллагаа явуулж байна. Манай худалдааны төв ажиллах орчин нөхцөлийг сайтар бүрдүүлсэн гэж боддог. Бараа таваараа татаад олон том захуудаар явж байхад хүйтэнд хөрч, халуунд халах үе бишгүйдээ л тохиолдоно. Тэр үед бусад захуудтай өөрийн ажлын байрыг харьцуулаад ийм сайхан тохилог, дулаан ажлын байртай байгаадаа баярлаж явдаг.
Д.Мандухай
Нэр дэвшиж байгаа Намсрайн Мөнхдаш ахыг дэмжиж байна. Яагаад гэвэл Ардчилсан нам бол хийж бүтээсэн зүйл ихтэй. Миний хувьд залуу хүн болохоор түрээсийн орон сууц хэрэгжүүлж байгаад маш их баярлаж байна. Залуучуудын хувьд түрээсийн байр маш чухал. Ер нь Дарханд хийсэн гээд хэлчих юмтай хүн ш дээ. Энийгээ цааш үргэлжлүүлж олон хүнийг хамруулаасай гэж бодож байна. Түүнээс гадна Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгасан байсан Япон руу тэтгэлгээр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн мэргэжилтэй боловсон хүчнүүдийг гаргаж мэргэжлийг нь дээшлүүлэхээр явуулна гэсэн нь маш их таалагдаж байгаа. Тиймээс Ардчилсан намыг дэмжиж байна.
Эх сурвалж: Ардчилсан нам
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь