УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны өдөр баталж, хууль батлагдсан өдрөөс дагаж мөрдсөнөөр 2015 оны арванхоёрудгаар сарын 31-нээр хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоор хуульчилсан. Харин уг хуулийн хамрах хүрээг нэмэгдүүлэх үүднээс хуулийн хэрэгжих хугацааг хоёр сараар сунгаж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-н хүртэл сунгасан.
Хуулийн хэрэгжих хугацаа дуусахад Сангийн яам болон Гааль, татварын ерөнхий газраас урьдчилсан байдлаар нийт 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болсон.
Хуулийн хүрээнд 33.8 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж, 7.5 их наяд төгрөгийн татвар болон 2.4 их наяд төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлсөн байна.
Ил болсон хөрөнгө орлого нь Монгол Улсын ДНБ-ий 1.8 дахин, улсын нэгдсэн төсвийг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний хөрөнгө орлого ил болсон.
Сангийн яаманд нийт 27665 аж ахуйн нэгж байгууллага хуульд хамрагдахаар хүсэлт илгээснээс 21275 тайланг баталгаажуулсан байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжсэнээр хувь хүн, компаниуд хөрөнгө орлогоо ил болгож, бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах боломж бүрдсэн юм.
Эх сурвалж: Ардчилсан нам
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй