Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг монголчуудын хамгийн ихээр таашааж, шимтэн үздэг теле нэвтрүүлэгт урьсан хэмээн “Asia Russia”-д мэдээлжээ. Энэ талаар мөн Оросын “Impol” цахим хуудаст ч онцолсон байна. Энэхүү мэдээлэлд Монгол Улсад маш их алдартай, телевизийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг гарч эхэлсэн цагаасаа үзэгчдийн таашаалд нийцжээ. Тус нэвтрүүлэгт Монгол Улсын болон Өвөр Монголын хүндтэй эрхмүүд бараг бүгд оролцсон. Жишээ нь: Хятадын алдарт жүжигчин, “Чингис хаан” телевизийн олон ангит кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн Батдоржийн Баасанжав, мөн ӨМӨЗО-ы нэрт эрдэмтэн Гэрэлт Боржигон зэрэг олон алдартан оролцож байв. Мөн Холливудын жүжигчин Стивен Сигал тус нэвтрүүлэгт оролцжээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу (Түүний тува нэр нь Сергей Күжүгет оглу Шойгу)-г тус нэвтрүүлэгт урилаа. Монголын хэвлэлүүдэд Сергей Шойгу энэхүү нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрсөн хэмээн бичжээ.
Сергей Шойгуны тухай товчхон:Сергей Шойгу 1955 оны тавдугаар сарын 21-нд Өөртөө засах Тува улсын Чадан хэмээх жижиг хотод, дүүргийн сонины редактор Серээевич Шойгу болон Александр Яковлевна Шойгугийн гэрт мэндэлжээ.
2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдож ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын алба одоог хүртэл хашиж байна.
ЭХ СУРВАЛЖ:
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө