УИХ-ын сонгуулийн 50-дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Энхбаяр пүрэв гарагт Баянзүрх дүүргийн VI хорооны иргэд, сонгогчидтой уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр иргэн Н.Ганхуяг хариуцлага алдсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай асуудлын талаар нэр дэвшигчээс тодруулав. МАН-аас нэр дэвшигч Ж.Энхбаяр “Өнөөдрийн засаглал хол явахгүй гэдэг нь тодорхой болчихлоо. Төр дархлаагүй болсноор эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал үүслээ. Мэргэжлийн бус шийдлүүд маш их хийгдлээ.
Хариуцлагын тогтолцоо шат шатанд алдагдсан байна. УИХ-ын дарга нь Ерөнхий сайд ч юм шиг, Засгийн газар нь тав, зургаан Ерөнхий сайдтай ч юм шиг замбараагүй байдал бий боллоо. Өнөөгийн бий болоод байгаа нийгмийн үр дагавар, учир шалтгаан юу вэ, яагаад ийм байдал үүсэв гэдгийг эхлээд бодох ёстой. Үндсэндээ өнгөрсөн 25 жилдээ дүгнэлт хийнэ гэсэн үг. Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь иргэдийн гарт бий” гэв.
ЭХ СУРВАЛЖ:
УИХ-н сонгуулийн 50-р тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаярын штаб
вэб сайт: http://enkhbayarj.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй