МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян өнөөдөр мэдээлэл хийж, нэр дэвшигчдийнх нь шударга өрсөлдөх боломжид улстөрийн намууд халдаж буйг онцоллоо. МАХН-ын зүгээс өрсөлдөгч нартаа хандан, шударга өрсөлдөх уриалга хүргүүлж буйгаа онцолсон юм. МАХН-ын хувьд УИХ-ын 2016 оны сонгууль болон аймаг орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдээ өрсөлдүүлж буй. Сонгуулийн сурталчилгааны явцад нэр дэвшигчдийнх нь ухуулах самбарыг цоолох, урах зэрэг асуудлууд гарсаар байгааг МАХН-ын сонгуулийн штабуудаас мэдээлж байгааг дэд дарга нь тодотголоо. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн сурталчилгааны самбарыг хэд хэдэн удаа урсан бол Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа доктор Ц.Өлзийсайханы сурталчилгааны самбарыг удаа дараа унагааж эвдэлсэн байна.
Түүнчлэн сонгогчдын саналыг хууль бус аргаар авахын тулд шилжих хөдөлгөөнийг зориудаар үүсгэж байна гэж МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян мэдэгдсэн юм. Тэрээр “Сонгуулийн өдөр MCS, Талх чихэр, Женко тур зэрэг томоохон компаниудын ажилчид Хөвсгөл, Баянхонгор аймгийн амралтын газруудад хэдэн зуугаараа амрах юм байна. Түр амрах тул тэд санал өгөхийн тулд түр шилжиж хаягаа солиулсан. Энэ мэтээр 21 аймагт Улаанбаатар болон бусад тойрог дүүргээс хэдэн зуугаараа шилжиж байна. Энэ асуудлыг тусгайлан шалгадаг Тагнуулын байгууллагын алба хэлтэс ажиллаж байгаа юм байна. Бид Иргэний бүртгэл, статистикийн газарт хандаж тодруулга авсан. Мөн тагнуулын байгууллагад албан ёсоор хандсан. Зөвхөн сонгуульд санал өгөх зорилгоор түр зуур шилжсэн хүн байх юм бол шилжсэн болон шилжүүлсэн хүнийг, үүнд оролцсон төрийн байгууллагын ажилтанд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдсэн” гэсэн юм.
Эх Сурвалж: Medee.MN
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ