УИХ-ын 34 дүгээр тойрог Ховд аймагт нэр дэвшигч Б.Очбадрахын иргэд сонгогчидтой хийх уулзалт амжилттай болж байна. Нэр дэвшигч Б.Очбадрах өчигдөр Ховд аймгийн Хайрхан багийн иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Ховдын сонгогчид хувиараа бизнес эрхлэх нөхцөл боломжийг мөрийн хөтөлбөрт хэрхэн бүрдүүлж өгснийг тодруулж байлаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт эдийн засгийн хямралаас үүдэн ажил, орлого нь хумигдан зээлээ төлж чадахгүйд хүрч, найдваргүй зээлдэгчийн тоонд орсон аж ахуй нэгж, иргэдэд зээлээ эргэн төлж, зээлийн түүхээ сайжруулах боломж олгохоор заасан байгаа. Түүнчлэн шинэ төрлийн татвар бий болгохгүй, дээр нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого баримталж ажиллахыг нэр дэвшигч, эдийн засагч Ч.Очбадрах тайлбарлалаа.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ АРДЫН НАМ
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана