УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Ургамалцэцэгийн ард иргэдтэй хийх уулзалтын үеэр хамгийн их хөндөгдөж байгаа сэдэв бол “Сайн хашаа” хөтөлбөр.
Хөтөлбөр ямар боломжуудыг гэр хорооллын иргэдэд олгохов, яаж дэмжлэг авч болохов гэх мэт иргэдийн асуултад нэр дэвшигч Б.Ургамалцэцэг хариулт өгч байна.
Ардчилал, зах зээлийн шилжилтээр малыг малчдад нь, орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилсан. Иргэн бүрээ өмчтэй болгох энэ шилжилтээр нийгмийн нэг том бүлэг орхигдсон нь гэр хорооллын оршин суугчид байсан юм.
Өнгөрсөн 4 жилд нийслэлийн гэр хорооллын тодорхой байршлуудыг дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрүүд хэрэгжсэнийг манай иргэд сайн мэднэ.
Тэгвэл дараагийн давалгаа нь “Сайн хашаа” хөтөлбөр байх юм. Энэ хөтөлбөрт гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтаагүй бүсийн айл өрхүүд хамрагдана. Өөрөөр хэлбэл, хотын төвөөс алслагдсан аль ч бүсийн хашаа байшинтай айл цэвэр бохирын систем, халуун ус, боловсон бие засах газартай болох боломж бүрдүүлнэ.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 107 мянган өрх хашаа байшинд амьдарч байна. Үүний 70 мянга нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах бүсэд хамрагдаагүй айл өрхүүд байна. Эдгээр 70 мянган айлын хашаа байшинг хувийн хаус болгох хөтөлбөрт Засгийн газар 200 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах юм.
Энэ төсвөөс гэр хорооллын айл өрхүүдэд дэд бүтцээ шийдэхэд нь зориулж зээл олгоно. Зээл бага хүүтэй, 5 жилийн хугацаатай, 10 сая хүртэлх төгрөг байхаар шийдвэрлэсэн. Зээлийн эргэн төлөлтөд сард 100 мянган төгрөгөөс доош буюу хоёр оронтой тоонд багтсан төлбөр төлөх зохицуулалтыг холбогдох яамд хийж байна.
Өнгөрсөн зуунд “Соёлын хувьсгал”-аар монголчууд соёлжиж хотожсон бол энэ зуунд хашаа байшингаа хувийн хаус болгох “Сайн хашаа” хөдөлгөөн өрнөх нь ээ гэж иргэд ам сайтай байна.


ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛСАН НАМ
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа