Засгийн газар “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлэн иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр авах шийдвэр гаргасан билээ. “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дотоодын арилжааны банкиудаас 495 тэрбум төгрөгийн бонд босгох бөгөөд 300 мянган төгрөгийг гурав хувааж олгох юм. Тодруулбал, 300 мянган төгрөгийг 100 мянгаар хуваан олгох бөгөөд эхний ээлжийн мөнгө ирэх долоо хоногт иргэдийн дансанд орох юм байна. Хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийг энэ сарын 13-наас эхлэн арилжааны банкиудаар бүртгэж эхлээд байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байгаа аж.
Шаардлага:
1. 322 ширхэгээс их хувьцаатай байх ёстой. Хувьцааны тоог шалгах: https://net.schcd.mn/registration/Шалгаж үзээд 322 ширхэгээс их хувьцаа байвал та хувьцаагаа зарж болно.
2. 18 нас хүрсэн байх ёстой.
3. Брокер, дилерийн компанид данстай байх шаардлагагүй.Өөрийн үйлчлүүлдэг банкны аль ч салбарт очоод:
1. Хувьцаагаа худалдах өргөдлөө бөглөсөн байна. 3 хувь үйлдэнэ. Өргөдлийн маягтыг: https://www.schcd.mn/wp-content/uploads/2016/06/mayagt1.pdf
2. Өргөдлийн маягтын ард талд өөрийн иргэний үнэмлэхээ сканнердаж хавсаргана.
3. 3 хувь үйлдсэн өргөдлөө банканд өгнө.
АНХААРУУЛГА: Маш олон хүн өргөдөл гаргаж байгаа учраас цаг хожихын тулд өөрөө өргөдлөө гурав хувь хэвлэж гаргаад бөглөн банканд өгөх боломжтой юм байна.
Эх сурвалж: Ардчилсан нам
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа