Д.Даваахүү Монгол улсын хөдөлмөрийн баатар, ХХ зууны тод манлай уяач
Манай Мөнхдаш их ухаалаг, зөв бодолтой, ах захаа хүндэлдэг сайн залуу. Хэдий Дархан хотод төрж өссөн ч багаас моринд сонирхолтой хайртай учраас хурдан морь хэмээх Монголын агуу их соёлд ихээхэн хувь нэмэр оруулсан. Олон сайхан залуус намайг Ах аа хэмээн хүндлэн ойр дотно харьцдаг. Тэдний нэг нь Н.Мөнхдаш маань юм. Бид 10 гаруй жилийн өнөөс ах дүүгийн харилцаатай болсон. Хурдан морьд нь амжилт гаргаагүй байхдаа надтай танилцаж байсан бол одоо туршлагатай сайн уяач төдийгүй Манлай уяач болсонд бид баярладаг. Уясан морьд нь улам хурдалнаа.Монголчууд маань босоо бичигтэй, босоо заяатай ард түмэн шүү дээ.
Г.Адъяасүрэн: Шинэ Дархан ОУХТөвийн гутлын тасгийн түрээслэгч

Энэ Шинэ Дархан ОУХТөвийг барьж байгуулсан нь Дархан хотод сүүлийн 25 жилд хийгдээгүй том бүтээн байгуулалт болсон гэж боддог. Тус төвд лангуу түрээслэн ажиллаад 8 жил болж байна. Энэ хугацаанд ажиллахад хэцүү ч үе байлаа, зарим түрээслэгчид маань эрсдлийг даалгүй гарч, лангуунууд хоосорч байсан хүнд үеийг компаний зүгээс бидэнд тустай үйл ажиллагаа явуулан, түрээслэгчидтэйгээ хамтдаа даван туулж тогтовортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж боддог. Өнөөдрийн эдийн засгийн хямралыг ч хамтдаа давахаар түрээслэгчиддээ хандсан дорвитой арга хэмжээ аван ажиллаж байгаа.
С.Очирсүх Ардчилсан намын Ахмадын холбооны дарга

Би Ардчилсан намын анхны гишүүдийн нэг. Социалимын үед АИХ-ын депутат байсан хүний хувьд улс төрийг их сонирхдог. Н.Мөнхдашийн хувьд шинэ залуу боловсон хүчин. Дархандаа төрж өссөн, Дархантайгаа хүйн холбоотой. Дарханаа гэсэн халуун сэтгэлтэй. Залуу хүн хэрнээ чамлахааргүй сайхан ажлуудыг хийсэн. Хүний хэлсэн ярьсныг ойлгож тусгаж аваад цааш нь ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд анхаардаг. Ухаантай, ултай суурьтай, хар борыг үзэж, амьдралын дороос гарч ирж хатуужсан зөв сэтгэлтэй ийм залуугаа дэмжинэ. Нэр дэвшиж байгаа Н.Мөнхдашыг сонгох нь Дарханчуудын хувьд үнэхээр алс ирээдүйгээ харсан хэрэг болно. Бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн төлөө 2016 онд Монголын ард түмэн Ардчилсан намыг дэмжих хэрэгтэй.
ЭХ СУРВАЛЖ: ITIME.MN
Эх сурвалж: Ардчилсан нам
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй