Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчидийг Г.Мөнхбаяр өнөөдөр 22 цагт халз мэтгэлцээнд дуудлаа

Admin
22 цаг 33 минутын өмнө

 

Арав гаруйхан хоногийн дараа бид ирэх 4 жилд төр түших эрхэмүүдээ сонгоно. Сурталчилгааны энэ өдрүүдэд бүгд л гоё сайхан бүхнээ ярьж байгаа хэдий ч хэн ч би өнгөрсөн жилүүдэд энэ амлалтаа биелүүлж чадаагүй гэж зориглож хэлсэнгүй. Тэгвэл жинхэнэ өрсөлдөөн эхэлж энэ сонгуулийн хамгийн анхны халз мэтгэлцээн өнөө орой 22 цагт VTV сувгаар гарах сурагтай. Энэхүү мэтгэлцээнд УИХ-ын сонгуулийн 60-дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Г.Мөнхбаяр өрсөлдөгч нараа халз мэтгэлцээнд дуудсан байна. Тус тойрогт ширүүхэн өрсөлдөгч нар байгаа бөгөөд үнэнээ хэлэх мөч буюу халз мэтгэлцээнд хэн хэн ирэх бол....


Цэндийн МӨНХ-ОРГИЛ Монгол Ардын Нам
 
Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН Ардчилсан Нам
 
Авирмэдийн ЛХАМДЭГЭД "Тусгаар тогтнол

эв нэгдэл" эвсэл

Амарын БАЯРХҮҮ Иргэний Зориг Ногоон Нам

Алтанхуягийн ОТГОНБОЛД Бүгд Найрамдах Нам

Жамбын САНДУЙЖАВ Монголын Социал Демократ Нам
 
Рэнцэндоржийн УУГАНБАЯР Иргэний Хөдөлгөөний Нам

Лхагважавын СЭЛЭНГЭ Монгол Ардын Хувьсгалт Нам
Эх сурвалж: Factnews.mn