Дундаж тэтгэврийн хэмжээ 222000 төгрөг байсныг 306200 төгрөг болгож, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180000 байсныг 251000 төгрөг болгож нэмлээ. Ирэх дөрвөн жилд ч тэтгэвэр цалингийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ. Төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь ажилласан жилтэй нь дүйцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг эрх тэгш, ялгаварлалгүй олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгоход нь ажилласан хугацаанаас нь хамаарч нэг удаанийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан.
Түүнчлэн салбарын зарим хуулиар уг тусламжийг олгож байна. Хуулийн эдгээр зохицуулалтад хамаарахгүй төрийн зарим албан хаагчдаас уг буцалтгүй тусламжийг авах боломжийг нь хязгаарлаж, шударга бус хандаж байгаа талаар санал хүсэлт ихээр ирүүлж байна. Иймд ус буцалтгүй тусламжийг төрийн албан хаагчдад хязгаарлалгүйгээр олгох шаардлага бий болоод байна.
Н.Булган
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа