Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцлоо. Өнөөдөр 17:00 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдаанд болж “Сайн хашаа” хөтөлбөрийн журманд өөрчлөлт оруулжээ. Сангийн сайд Б.Болор “Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж “Сайн хувьцаа” хөтөлбөрийн журмын талаар хэлэлцэж тогтоолдоо тодорхой өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргалаа. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь улсын төсөвт дарамт учруулах, хууль зөрчих асуудал байхгүй.
Мөн сүүлийн үеп хэвлэл мэдээллийн хэрэгслээр удахгүй цалин, тэтгэвэрээ тавьж чадахгүй, асуудал хүндэрнэ. Урсгал зардлуудаа санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ мэдээлэл худлаа гэдгийг хэлмээр байна. Цалин, тэтгэвэр болон урсгал зардлууд хуваарийн дагуу хийгдээд явж байгаа. Цаашдаа ч хуваарийн дагуу хийгдээд явахаар байгаа. Гүйцэтгэл нь гараагүй байхад зарим төрийн байгууллагууд янз бүрийн мэдээлэл гаргаж, улстөржилт явуулж, ард иргэдийг төөрөгдүүлж байна” гэлээ.
Эх сурвалж: Ардчилсан нам
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ