УИХ-ын 44-р тойрог буюу Дархан-Уул аймагт хамгийн сонирхолтой учраа таараад байна. Юу гэхээр, Ардчилсан намаас Намсрайн Мөнхдаш, МАН-аас Болдын Жавхлан, МАХН-аас Жамъяанхорлоогийн Сүхбаатар нарын дунд “жинхэнэ халз тулаан” болох гэж байна. Тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу, үе тэнгийн гурван залуу “үзэж тарах” нь. Хамгийн хачирхалтай нь Мөнхдаш, Жавхлан, Сүхбаатар нар Шинэ Дарханы нэг “дошны” хүүхдүүд.
Мөнхдаш Жавхлан нар хуучин хорооллын 22-р байранд амьдардаг, хамтдаа хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглож өссөн аж. Харин Сүхбаатар, Жавхлан нар нэг сургуулийн нэг төгсөлтийн хүүхдүүд. Тэгвэл одоо нэг хорооллын 3 хүү эрийн цээнд хүрч, төр түшилцэх хэмжээнд хүрчээ. Нутаг нь ч, хороолол нь ч, байр нь, бас сургууль нь холбоотой бизнесмэн, эдийн засагч, эрхзүйч 3 залуу нэг тойрогтөрсөлдөхөөр тус тусын сурталчилгаагаа эхлүүлээд байна. Дарханыхан тэр дундаа бага байсан үеийг нь мэддэг байрныхан нь аль хүүгээ дэмжихээ мэдэхгүй сэтгэл хоёрдож байгаа сурагтай. Сонирхолтой сонголт болох нь дээ.
Эх сурвалж: ITIME.MN
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала