Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны аравдугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. 2015 онд нэг сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгожээ. Хүүхдийн мөнгийг анх Ардчилсан нам санаачилсан бөгөөд хүүхэд, багачууд руугаа чиглэсэн томоохон ажил болж чадсан юм. Ардчилсан намынхан олуулаа засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаандаа хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор нэг сая 30 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж олгожээ.
Хүүхдийн мөнгийг тогтмол олгохын тулд ирэх дөрвөн жилд ч эрх зүйн зохицуулалтыг хадгална. Хүүхэд бүр орлоготойгоос гадна хөгжих боломжоор хангагдах ёстой. Тиймээс бүх аймаг, дүүрэгт “Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн ордон” байгуулахаар төлөвлөөд байна. Өрх, суманд үзүүлэх 0-5 насны хүүхдийн тусламж үйлчилгээг чанаржуулах, хүртээмжийг сайжруулах, хөхөөр хооллолтыг дэмжих “ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ХҮҮХЭД” хөтөлбөр хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Эх сурвалж: Ардчилсан Нам
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа