Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр, халамжийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн билээ.Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүргэхээр тусгасан.
Тэтгэврийг ийн нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэх боломжтой болж байна.Ирэх дөрвөн жилд ч тэтгэвэр цалингийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ. Төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь ажилласан жилтэй нь дүйцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг эрх тэгш, ялгаварлалгүй олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.
Н.ЦОГТ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа