Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн билээ. Тэнд 3000 ажлын байр бий болгож ажилчдын 95 хувь нь монголчууд байхаар гэрээнд тусгасан. Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Азийн зэсийн хэрэглээний 1/4-ийг дангаараа хангах боломж бүрдэж байгаа юм.
Гүний уурхайн төсөл нь уул уурхай, инженер, ложистикийн салбарт шинэ техник, технологийг Монголд нэвтрүүлж, манай улс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн томоохон тоглогч болох боломжтой юм.Мөн энэхүү төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг 5-6 жилд хөндлөн малтаж, олборлолтод бэлтгэн барих зорилт, шаардлага тавигдаж байгаа аж. Энэ гүний уурхайг 2027 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх бөгөөд урьдчилсан тооцоолсноор “Оюутолгой” компани жилд 500.000 тонн зэс үйлдвэрлэж дэлхийн хэмжээнд зэсийн хамгийн том таван уурхайн нэг болно гэж үзэж байгаа юм.Гүний уурхайн бүтээн байгуулалт багадаа 2-3, цаад тал нь 4-5 жил үргэлжлэх учир Оюутолгой ажиллах хүчээ нэмэгдүүлж, монгол ажилчдыг шалгаруулж авч байгаа юм. Ардчилсан нам ирэх дөрвөн жилд стратегийн орд газруудыг эргэлтэд оруулж, Оюу толгойн далд уурхайн төслийг амжилттай үргэлжлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм байна.
Н.ЖАРГАЛ
Ардчилсан Нам
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала