Ц.Мянганбаярт хүү төрүүлж өгсөн мисс бага хатнаар нь үүрд үлдэнэ


Эр хүн эмэгтэй хүний анхных байхыг хүсдэг бол эмэгтэй хүн эрэгтэй хүний сүүлчийнх байхыг хүсдэг гэдгийн жишгээр алтны магнат Ц.Мянганбаяр хэд хэдэн мисс, топ моделиудтай нэг гэрт орж хөөрхөн охидын аав болсон ч тэдний амьдрал удаан үргэлжээгүй. Харин хамгийн сүүлд топ О.Пүрэвдуламтай хамтран амьдарч хүүхэдтэй болсон ч тэдний харилцаанд ан цав үүссэн сурагтай.
Бүр тодруулбал О.Пүрэвдулам охинтойгоо хамт БНСУ-д тусдаа амьдарч байгаа гэх юм билээ. Ийнхүү Ц.Мянганбаяр сүүлийн арван хэдэн жил гурван ч мисс бүсгүйн гурван охинтой болсон ч сэтгэл ханалгүй өөр нэгэнд сэтгэл алдарсан гэх. Тэгэхлээр түүнд “хүү төрүүлж өгсөн мисс бага хатнаар нь үүрд үлдэх нь ээ” хэмээн хошигнох хүмүүс ч олон байна. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Э.Нашка