Арваад жилийн өмнө “Гала”-гийн охид, жинхэнэ утгаар нь багачуудыг байлдан дагуулаад байлаа. Тэдний эрээн мяраан хувцаслалт, өнгийн үснээс эхлээд эрхгүй анхаарал татдаг байсан гэж болно. Гэвч охидын хамтлагуудын жишгээр удалгүй хоёр тийш болж, Ану соло дуучнаар ажиллах болсон юм. Харин Болороо хадамд гарч, чимээ алдарсан бөгөөд хаа нэг үдэшлэг цэнгүүн дээр харагддаг. Тэр тоолонд түүнийг “Гала” –гийн Болороо хэмээн танимхайрах нөхөд олон таардаг гэх юм билээ.
Харин дуучин Анугийн хувьд цаг хугацаа явж байгаа ч моодны бүсгүй хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд мөн л хадамд гарч, хоёр охины ээж болсон дуучин бүсгүйн ханийг Түвшинбаяр гэдэг. Тэрээр Wanted студийн захирлын дүү бөгөөд хосууд Бээжинд суралцаж байхдаа танилцсан гэдэг. Харин Болороогийн нөхрийг Л.Хосбаяр гэдэг бөгөөд хосууд “Гала”-гийн “Хөвгүүн” цомгийн зураг авалтаар танилцсан гэдэг юм билээ. Ийнхүү нэгэнтээ олныг хуйлруулж явсан гоо охид хэдийнэ гоо үзэсгэлэн цогцолсон эзэгтэй нар болжээ.
ЭХ СУРВАЛЖ: PHOTONEWS.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа