Нийслэлд шинээр байгуулагдсан нэр бүхий долоон сургуульд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
Сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүсгэн байгуулагч нарт даалгажээ.
Шинээр байгуулагдсан сургуулиудад холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сургуулийн байршил
| № |
Сургуулийн нэр |
Үүсгэн байгуулагч | Сургуулийн байршил | |
| Иргэний нэр | Хуулийн этгээдийн нэр | |||
| 1 | Язгуур бага сургууль | Х.Хатанбаатар | Язгуур бага сургууль БСБ | Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо |
| 2 | Милан дунд сургууль | Г.Мягмаржав С.Нямдаваа |
Милан дунд сургууль БСБ | Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо |
| 3 | Шинэ өнөөдөр сургууль | Д.Баянмөнх А.Ганбат |
Шинэ өнөөдөр сургууль БСБ | Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо |
| 4 | Тод монгол эрдэм сургууль | Г.Өлзийсайхан | Тод монгол эрдэм сургууль БСБ | Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо |
| 5 | Абсолют элит ахлах сургууль | Д.Ганхуяг | Абсолют элит ахлах сургууль БСБ | Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо |
| 6 | Монголын нээлттэй ахлах сургууль | О.Батболд | Монголын нээлттэй ахлах сургууль БСБ | Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо |
| 7 | Эрдэм-Алтай бага сургууль | Б.Ганчимэг | Эрдэм-Алтай бага сургууль БСБ | Баянгол дүүрэг 1 дүгээр хороо |
Эх сурвалж: gogo.mn
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ