2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа хийсээр байна. Хөдөө орон нутагт сурталчилгааны талбар олдохгүй байгаа юу, Ардчилсан намын туг дор МАН-ын нэр дэвшигчийн сурталчилгааг байршуулсан хөгтэй явдал гарав. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ суманд Ардчилсан нам сонгуулийн сурталчилгаагаа байршуулахаар тугаа өлгөөд явжээ. Гэтэл шөнө дунд МАН-аас сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааг хэн нэгэн Ардчилсан намын өнөөх тугны дор байршуулаад явсан байсан аж. Тэрхүү самбарыг харсан нутгийн иргэд М.Энхболдыг Ардчилсан намаас нэр дэвшээд байна уу хэмээн ихэд ёжилжээ.
Эх сурвалж: Medee.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа