Сонгуулийн хууль нь нэр дэвшигчийн сонгогдох эрхэнд, сонгогчдын сонгох эрхтэй харшилдаад байна гэх зүйлийг хэлэгсэд цөөнгүй байгаа. Тэгвэл энэ сонгуулиар сонгуулийн хуулийн зөрчилтэй холбоотой зөрчил маргаан нэлээд гарах төлөвтэй байгааг хуульч Л.Нинжбат gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Тэрбээр “Миний харж байгаагаар энэ сонгуулиар хуульчдын “тулаан” цөөнгүй болох байх. Хуульчид өчүүхэн алдаа гаргаж, нэр дэвшигчийг хууль зөрчихөд хүргэвэл нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах эрсдэлтэй. Өчнөөн олон зуун сая төгрөг сонгуульдаа зарцуулчихаад мэдлэггүй, эсвэл хайнга нэгэн хуульчаасаа болоод нэрээ татуулчихвал харамсалтай биз. Ер нь сонгуулийн хуулийн зөрчилтэй холбоотой зөрчил, маргаан их гарах төлөвтэй байна. Одоо харин манай шүүхийг хэр шудрага ажилладаг, хуулийг яаж зөв тайлбарлаж хэрэглэж чаддаг зэрэг олон талын үзүүлэлтээр нь шалгах том боломж бидэнд бий болж байна. Тэгэхээр энэ сонгууль хуульчдын мэдлэгийг, шүүхийн шударга байдлыг шалгана. Хуучин бол “би лаг, би мундаг” гэж сурталчилгаагаараа уралддаг байсан бол энэ удаад “хуулийн сонгууль” болно гэсэн үг.
Өрсөлдөгчид, тэдний сонгуулийн штабынхан нь байнга нэгнийгээ “тагнуул” хийж хянана. Уулзалтууд дээр, сурталчилгааны бүхий л үед.Жишээ нь, нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын сүүлчээр мөрийн хөтөлбөрөө аудитад өгчихсөн. Гэтэл хуулиар нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг нь хориглочихсон. Дөрөвдүгээр сард нэр дэвшигчдийн ихэнх нь хаана, аль тойрогт нэр дэвшихээ мэдээгүй байхдаа мөрийн хөтөлбөрөө бичээд өгчихсөн байдаг. Одоо тэр хүн тойргийнхоо уулзалтан дээр очоод юу гэж ярих билээ. Яаж мөрийн хөтөлбөрөө тухайн тойргийн асуудалтай уялдуулж, хуулийн заалтаас халихгүйгээр ярих вэ гэдэг асуудалтай. Хэрвээ мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй хаа хамаагүй юм ярьвал өрсөлдөгч чинь таны бичлэгийг цагдаад өгөөд, хэрэг үүсгэх эрсдэл бий. “Хуулийн” сонгууль гэж энэ л дээ. Хуульд сурталчилгааны хүрээ, “жааз”-ыг маш тодорхой зураад өгчихсөн, нэр дэвшигч тэр “жааз” дотор л сурталчилгаагаа хийх ёстой.” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала