Лондонд болсон нүцгэн жагсаал


Английн Лондон хотноо 6-р сарын 11-ний өдөр "Дугуйтай нүцгэн жагсаал" болж өнгөрсөн нь сэтгүүлч, гэрэл зурагчдын төдийгүй асар олон хүний анхаарал, сонирхлыг татсан үйл явдал боллоо. Энэхүү өвөрмөц жагсаал нь анх 2004 онд автомашины хэрэглээг багасгаж, дугуйчдын аюулгүй байдалд анхаарах зорилготойгоор зохион байгуулагдаж байсан билээ. 

1 

 

Хүмүүс үдээс хойш 17:00 цагийн үед "Hyde Park Corner"-т цугларч, 14 км шулуун замаар, тогтсон чиглэлийн дагуу явсан юм. 

 

2 

 

Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн дугуйчдын аюулгүй байдалд анхаарч, автомашины хэт их хэрэглээг хязгаарлахын тулд биш хүний эрүүл мэнд, гоо үзэсгэлэнг алдаршуулах давхар зорилготой ажээ. 

 

3 

 

Зөвхөн Лондонд биш, АНУ-ын зарим мужуудад ч гэсэн энэхүү үйл ажиллагаа нь зохиогдсон юм. 

 

4 

 

Хүмүүсийн ихэнх нь дотуур хувцаснаас өөр хувцасгүй байсан бол харин зарим нь бүр чармай нүцгэн, биен дээрээ өнгө өнгийн будгаар зуруулсан, газрын тосны хэмжээ хязгааргүй олборлолт болон автомашины хэт их хэрэглээний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн пайз зүүсэн байв. 

 

5 

6 

7 

8