Б.Амархүү, О.Ариунзул хоёр тансаг зэрэглэлийн харшид тухаллаа

Admin
Өчигдөр 23 цаг 51 минут

Дуучин Б.Амархүү загвар өмсөгч О.Ариунзул хоёрын талаарх мэдээлэл олныг эрхгүй татдаг. Саяхан их сургуулиа дүүргэсэн О.Ариунзул баярт мөчөө хуваалцаж байсан бол Б.Амархүү “Яг түүн шиг” нэвтрүүлэгт оролцон өчигдөр дугаарын ялагчаар тодорсон билээ.
Тэгвэл тэд хамтдаа амьдралынхаа бас нэгэн шинэ хуудсыг нээжээ. Тодруулбал Б.Амархүү өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр амьдралын маань нэгэн томоохон дурсамжтай гайхалтай завгүй өдөр байлаа.Шинэ байрандаа нүүж оров.Бүх зүйл нь үнэхээр төгс юм.Гадаад орчин ,дотоод засал зохион байгуулалт , байршил,тав тух гээд... Монголын хамгийн анхны шилэн фассадтай тансаг зэрэглэлийн ROMANARESIDENCE. Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг үнэхээр гайхалтай ...Та ч бас байж болно.
Шинэ эрч хүч ,шинэ мэдрэмж” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Санаж буй бол одоогоос хэдхэн жилийн өмнө тэд хамтдаа ROMANARESIDENCE рекламанд тоглож байсныг. Харин ROMANARESIDENCE хамгийн анхны оршин суугчаар нь Б.Амархүүгийн гэр бүл тодорчээ.
В.Баяраа