Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу иргэд өнөөдрөөс эхлэн 1072 ширхэг хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулж худалдаалах бүрэн боломжтой болсон. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг төр иргэдээсээ 300 мянган төгрөгөөр худалдан авч эхэлнэ. Хувьцаагаа бэлэн мөнгөөр худалдах иргэд хаана, хэрхэн хандах вэ гэдэг нь иргэдийн анхаарал татаад буй сэдэв болоод байна.
Иргэд дурын банкинд хандаж маягт бөглөх шаардлагатай
Улсын хэмжээнд хувьцаагаа худалдах эрхтэй 1.657.000 иргэн байгаа. Эдгээр иргэд бүгд хувьцаагаа худалдах хүсэлт гаргах эрх нь нээлттэй юм. Юуны түрүүнд хувьцааныхаа 30 хувийг худалдах иргэд дурын арилжааны банкинд хандан, тодорхой маягт бөглөх замаар хүсэлтээ гаргах шаардлагатай аж.
Үүний дагуу арилжааны банкууд болон Монголбанктай хамтран хүүхдийн мөнгө олгодог зарчмаар бүх тулгалтыг хийж үзэх юм байна. Ийнхүү тулгалтууд явагдсаны дараа Монголбанк арилжааны банкаар дамжуулан иргэдийн нэрийн дансанд мөнгийг байршуулах замаар асуудлыг шийдэхээр төлөвлөжээ.
300 мянган төгрөгийг гурав хувааж олгоно
Хүсэлтээ гаргаснаас долоо хоногийн дараа гэхэд нэрийн дансанд нь мөнгө нь байршиж эхлэх юм байна. Мөн хувьцааных нь үнэ үнэд орж эхэлсэн тохиолдолд
300 мянган төгрөгөөр 322 хувьцаагаа буцаан худалдаж авах боломжтой аж. Дашрамд, хувьцааны мөнгийг гурав хувааж буюу 100, 100-гаар нь гурав хувааж иргэдийн дансанд хийх нөхцөл тавигджээ.
Эх сурвалж:Photonews.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй