Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” /Тусгай замын автобус буюу BRT/ төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.
Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой бөгөөд нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр /Тусгай замын автобус буюу BRT / төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрэм, Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталсан билээ. Ирэх жилүүдэд Улаанбаатар хотод тусгай замын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх төсөл хэрэгжиж дуусах юм. Нэг хэсэг толгойны өвчин болоод байсан нийтийн тээврийн салбарын асуудал өнгөрсөн дөрвөн жилд шийдэгдэж, иргэд UB smart карт ашиглан зорчдог болсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүнд суртлыг халсан билээ. Мөн ирэх жил нийслэл хотын баруун урд талаар өнгөрөн гарах “Богдхан” төмөр замын төсөл хэрэгжих юм.
Н.ЖАРГАЛ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала