-УУЛЗАЛТЫГ ЗОГСООЖ, ТҮРГЭН ТУСЛАМЖ БОЛОН
ЦАГДААГИЙНХНЫГ ДУУДСАН БАЙНА-
Өнгөрсөн бямба гаригт орон даяар нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, 2016 оны УИХ-ын 76 суудлын төлөө 12 нам, 3 эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч, нийт 498 хүн өрсөлдөхөөр өнөөдөр сонгуулийнхаа сурталчилгаагаа эхлүүлсэн юм.
Өнгөрсөн амралтын өдөр буюу 2016 оны зургадугаар сарын 12-ны орой нэр дэвшигчийн иргэд, сонгогчидтой уулзах уулзалтын үеэр 60 орчим настай нэгэн эмэгтэй амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 74-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын иргэд, сонгогчидтойгоо уулзах уулзалтын үеэр энэ хэрэг болсон байна. Тус дүүрэг дэх 24-р хорооны “Өлзийт хайрхан” дэлгүүрийн гадна талбайд хийж байсан уулзалтад дэмжиж үг хэлэх гэж байсан 60 орчим насны эмэгтэй ухаан алдан газар дээрээ нас баржээ. Уг хэрэг болсон даруйд УИХ-ын гишүүний иргэдтэй уулзах уулзалтыг зогсоож, эмнэлгийн түргэн тусламж болон цагдаагийнхныг дуудсан байна. Хэргийн газарт холбогдох албадынхан үзлэг шинжилгээ хийсний зэрэгцээ ойр хавийн үйлчилгээний газрыг түр битүүмжилжээ.
Хорооны иргэний мэдээллэснээр, талийгаач эмэгтэй МАХН-ын гишүүн байсан хэмээн нэр дэвшигчийг урвагчаар нь дуудаж, бухимдахдаа хэлэх үгээ гүйцээж амжилгүй ухаан алдсан байна. Түүний бие гэнэт муудаж, эмнэлгийн яаралтай тусламж ирэх үед нас барсан гэсэн мэдээллийг зарим эх сурвалж өгөв. Нэр дэвшигч Д.Тэрбишдагва талийгаачийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ.







Эх сурвалж:MEDEE.MN
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала